Гарын авлагаOceanMail-ийг ашиглаж эхлэх
OCEANMAIL / ХЭРЭГЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА

OceanMail-ийг ашиглаж эхлэх

Багц сонгохоос мэйлээ ашиглах хүртэлх үндсэн алхмууд.

Бүртгэл ба төлбөр

Өөрийн байгууллагад тохирох багцыг сонгож бүртгүүлнэ. Бүртгэлийн имэйлээ баталгаажуулж, нэхэмжлэлээ төлнө.

  1. Нүүр хуудасны «Багц, үнэ» хэсгээс багц, хугацаа болон шаардлагатай мэйл хаягийн тоог сонгоно.
  2. Бүртгүүлэхдээ өөрийн хандах боломжтой имэйлээ оруулна. Ирсэн баталгаажуулах холбоосыг нээж, бүртгэлийн төрөл, нэр болон нэвтрэх нууц үгээ үүсгэнэ.
  3. Хэрэглэгчийн хэсэгт үүссэн нэхэмжлэлээ нээж, өөрт харагдах төлбөрийн аргаар төлөөд төлөвийг шалгана.
Хэрэглэгчийн хэсгийн тойм дэлгэцийн жишээ
Жишээ screenshot · Зохиомол байгууллагын хэрэглэгчийн хэсгийн тойм. Томоор харах ↗

Домэйнээ тохируулах

Өөрийн домэйн нэрийг хэрэглэгчийн хэсэгт нэмж, DNS үйлчилгээ дээр харуулсан баталгаажуулалтын бичлэгийг оруулна. Баталгаажуулсны дараа мэйлийн DNS бичлэгүүдийг тохируулна.

  1. Хэрэглэгчийн хэсгийн «Домэйн» → «Домэйн нэмэх» хэсэгт өөрийн домэйнээ оруулна.
  2. Домэйны дэлгэрэнгүйд заасан эзэмшил баталгаажуулах TXT бичлэгийг DNS үйлчилгээнийхээ удирдлагад нэмнэ.
  3. Тархалтыг хүлээж «DNS шалгах» дарна. Баталгаажсаны дараа дэлгэцэд заасан MX, SPF, DKIM бичлэгүүдийг нэмж дахин шалгана.

Мэйл хаяг үүсгэх

Идэвхтэй үйлчилгээ болон баталгаажсан домэйндээ мэйл хаяг үүсгээд тухайн хаягийн нууц үгээр вэбмэйлд нэвтэрнэ. Хэрэглэгчийн хэсэг болон мэйл хайрцаг тусдаа нэвтрэх мэдээлэлтэй.

  1. «Мэйл хаяг» → «Мэйл хаяг үүсгэх» дээр багц болон домэйноо сонгоно.
  2. Хаягийн өмнөх хэсэг, харагдах нэр, мэйлийн нууц үгээ оруулж хүсэлт илгээнэ.
  3. Жагсаалтаас хүсэлтийн төлөвийг шалгана. Хаяг бэлэн болмогц бүтэн хаяг, мэйлийн нууц үгээр вэбмэйлд нэвтэрнэ.

Тусламж хэрэгтэй юу?

Бүртгэл, мэйл болон тохиргооны талаар манай багтай холбогдоорой.

Тусламж авах ↗