Гарын авлагаТөлбөр ба тусламж
OCEANMAIL / ХЭРЭГЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА

Төлбөр ба тусламж

Нэхэмжлэл, сунгалт болон тусламж авах.

Нэхэмжлэл ба төлбөр

Хэрэглэгчийн хэсгийн Нэхэмжлэл, төлбөр хэсгээс нэхэмжлэл, төлбөрийн төлөв болон боломжтой төлбөрийн сонголтоо харна.

Хэрэглэгчийн хэсгийн нэхэмжлэл ба төлбөрийн жишээ
Жишээ screenshot · Хэрэглэгчийн хэсгийн нэхэмжлэл, төлбөрийн жишээ. Томоор харах ↗

Багц ба сунгалт

«Миний мэйл үйлчилгээ» хэсгээс эрх, сунгах огноогоо харж, дараагийн мөчлөгт 1, 3, 6 эсвэл 12 сар сонгоно. 12 сарын дүн нь тухайн багцын жилийн үнээр, бусад хугацаа нь сарын үнээр тооцогдоно. Шинээр үүсэх сунгалтын тооцоонд тухайн үеийн каталогийн үнэ ашиглагдах бөгөөд өмнө үүссэн нэхэмжлэлийн дүн өөрчлөгдөхгүй.

Mailbox эрх ба Team багц

Business Mail 5 GB, 10 GB бүтээгдэхүүний нэг нэгж нь нэг mailbox эрх. Team 5, 10, 25 багцад тус бүр 5, 10, 25 mailbox багтана; нэг Team үйлчилгээ нэг багц, нэг домэйнтэй.

Нэг mailbox-ийн багтаамж тухайн багцад заасан хэмжээгээр тусдаа үйлчилнэ. Архивласан хаяг бүрмөсөн усттал эрх эзэлнэ. Нэмэлт Team бол тусдаа үйлчилгээ бөгөөд нэг баталгаажсан домэйн сонгоно.

Багц солих

Миний мэйл үйлчилгээ → Мэйлийн багц солих хэсэгт одоогийн үйлчилгээ, шинэ бүтээгдэхүүн болон шаардлагатай тоог сонгож өөрчлөлтийг тооцоолно. Team сонговол тоо 1 байна. Бүтэн мөчлөгийн үнэ, одоо төлөх дүн болон хүчинтэй болох хугацааг шалгаад баталгаажуулна.

WHMCS-ээр авсан үйлчилгээний өөрчлөлтийг тухайн борлуулагчийн WHMCS-ээр удирдана. Одоогийн төлбөрийн урсгалаар багц солих боломж идэвхтэй Монгол tenant-д нээлттэй.

Дээшлүүлэх ба бууруулах

Mailbox эрх болон нэг хаягийн багтаамж буурахгүй, бүтэн мөчлөгийн үнэ өсөх өөрчлөлтийн зөрүүг одоо төлсөн бодит үнэ болон үлдсэн хугацаанд тулгуурлан тооцно. Нэхэмжлэл төлөгдөж хэрэгжсэний дараа шинэ багц идэвхжинэ. Эрх эсвэл багтаамж буурах, эсвэл үнэ өсөхгүй өөрчлөлтийг дараагийн мөчлөгт товлож, сунгалтын төлбөр баталгаажсаны дараа хэрэгжүүлнэ.

Бууруулахад одоогийн мөчлөгийн үлдсэн хугацааны төлбөр буцаахгүй. Одоогийн мөчлөг дууссаны дараа төлсөн багц солих нэхэмжлэл автоматаар хэрэгжихгүй тул тусламжид хандаж тулгуулна. Өмнөх төлсөн үнэ эсвэл нэмэлтийн хамаарлыг баталгаажуулж чадахгүй бол мөн тусламжид хандана уу.

Солихын өмнө шалгах

Шинэ багцын эрх одоо ашиглаж буй болон үүсгэхээр хүлээгдэж буй хаягт хүрэлцэх, домэйны тоо болон нэг хаягийн бодит ашигласан багтаамж хязгаарт багтах шаардлагатай. Team рүү солих үед үйлчилгээ яг нэг холбогдсон домэйнтэй байх ёстой. Шалгаж чадахгүй эсвэл зөрчилтэй бол өөрчлөлт зогсож шалтгааныг харуулна.

Төлөгдөөгүй эсвэл боловсруулагдаагүй нэхэмжлэл, товлосон өөрчлөлт байвал эхлээд шийдвэрлэнэ. Гараар мэйл устгахын өмнө өгөгдлөө шалгана уу.

Тусламж авах

Хэрэглэгчийн хэсэгт нэвтэрч тусламжийн хүсэлт нээх эсвэл info@mail-ocean.com хаягт холбогдоно. Асуудлын дэлгэрэнгүй болон нууц мэдээлэлгүй алдааны текстээ оруулна уу.

Нууц үг, MFA код, сэргээх код, API түлхүүрийг тусламжийн хүсэлтэд бүү бич.
Хэрэглэгчийн хэсгийн тусламжийн хүсэлтийн жишээ
Жишээ screenshot · Тусламжийн хүсэлтийн жишээ; нууц үг болон API түлхүүр бүү илгээ. Томоор харах ↗

Тусламж хэрэгтэй юу?

Бүртгэл, мэйл болон тохиргооны талаар манай багтай холбогдоорой.

Тусламж авах ↗