OCEANMAIL / БОРЛУУЛАГЧИЙН ГАРЫН АВЛАГА
Борлуулагчаар эхлэх
Бүртгэл, гэрээ болон холболтоо эхлүүлэх дараалал.
1. Бүртгэл үүсгэх
OceanMail-ийн хэрэглэгчийн хэсэгт байгууллагын бүртгэл үүсгэж, эзэмшдэг имэйл хаягаа баталгаажуулна.
- Нүүр хуудасны бүртгэлээр байгууллагын нэр болон эзэмшдэг имэйлээ оруулна.
- Имэйлээр ирсэн баталгаажуулах холбоосыг нээж нууц үгээ үүсгэнэ. Холбоосын хүчинтэй хугацаа дууссан бол дахин хүсэлт илгээнэ.
- Хэрэглэгчийн хэсэгт нэвтэрч байгууллагын профайлаа шалгана.
2. Борлуулагчийн нөхцөл тохирох
Бүртгэл үүсгэхэд борлуулагчийн гэрээ автоматаар үүсэхгүй. Эхлээд борлуулагч болох хүсэлтээ илгээж, OceanMail багтай нөхцөлөө тохирно.
- Үндсэн цэсний «Борлуулагчдад» хуудсыг нээж «Хамтран ажиллах» дээр дарна.
- Хүсэлтийн маягтад бизнес, холбоо барих мэдээлэл болон борлуулах хэрэгцээгээ бөглөж илгээнэ. Мөн хэрэглэгчийн хэсгийн Тусламж цэсээр холбогдож болно.
- Нийт хайрцгийн хязгаар, багтаамж тус бүрийн үнэ, төлбөрийн болон гэрээний хугацааг тохирно.
- OceanMail идэвхжүүлсний дараа Тойм болон WHMCS addon хэсэгт гэрээ болон үлдэгдлээ шалгана.
Бөөний үнэ гэрээгээр тохирно. Энгийн хэрэглэгчийн нийтэлсэн үнэ нь борлуулагчийн гэрээний үнэ биш.
3. Холболтдоо бэлтгэх
WHMCS-ээ холбох бол энэ гарын авлагын «API түлхүүр ба IP» болон «WHMCS суулгах» хэсгүүдийг дарааллаар уншина уу.
- API түлхүүр ба IP зааврын дагуу байгууллагын эрхтэй хэрэглэгчээс token үүсгэнэ.
- WHMCS суулгах заавраар хоёр модулийг байршуулж API холболтыг шалгана.
- Бүтээгдэхүүний тохиргоо болон тест захиалгаа шалгасны дараа худалдаанд гаргана.
OceanMail-ийн боломжууд
Харилцагч өөрийн домэйнтэй мэйлийг вэбмэйл, мэйл апп болон удирдлагын хэсгээр ашиглана.
- Цэгцтэй вэбмэйлээр захидал унших, бичих, хавтас, хайлт болон календарь, харилцагч ашиглах.
- Домэйн баталгаажуулах, mailbox, alias, forwarding болон түгээлтийн жагсаалт удирдах.
- Боломж идэвхтэй үед IMAP үйлчилгээ үзүүлэгчээс захидал, хавсралтыг OceanMail Import хавтас руу хуулах; MX шилжүүлэлт, календарь, харилцагч тусдаа.
- Reseller гэрээнд зөвшөөрсөн тохиолдолд өөрийн брэндийн вэбмэйл болон DNS нэр тохируулах.
Боломж нь гэрээ, багц, баталгаажсан домэйн, эрх болон тухайн үйлчилгээний тохиргооноос хамаарна.